arrow-up
Roulette77

Free

online

Support UkraineSupport Ukraine

Рулет Дүрэм: Шаталсан Заавар

Энэхүү рулетын гарын авлага нь шинэ тоглогчдыг сургах үүрэгтэй ба уг тоглоомын талаар мэдэх хэрэгтэй бүхнийг олж авахад тусална. Энэ удаа гарын авлага маань нарийвчилсан тоглоомын дүрэм, тохиргоо, боломжит үр дүн дээр төвлөрнө. Бид бооцооны өөр өөр төрлийг тусгасан ба мөн тоглоомын алдартай төрлүүдийг оруулсан байгаа. Та бидний рулетын гарын авлагыг уншсанаар уг тоглоом хэрхэн явагддаг талаар олон зүйлийг мэдэж авах ба мөн тоглоомын талаар мэдэхийг хүссэн бүх зүйлээ сурах болно.

How to play Roulette77
Step 1
шат 1: Бооцоо Тавих

Рулет тоглоомыг эхлэхийн тулд та бооцооны хэмжээгээ шийдэх хэрэгтэй. Гэхдээ үүнийг хийхийн өмнө та хасааг харах хэрэгтэй. Рулет тоглоом бүр өвөрмөц ба хасааны үнэ цэн өөр өөр байдаг. Гэхдээ ихэвчлэн 1-с 100-ын хооронд байна. Гэвч VIP рулетэд өөр байж болно. Та хасааны үнэ цэнээ сонгосны дараа хасаагаа байршуулж бооцооны хэмжээгээ тохируулах боломжтой. Та бооцоогоо тавьж дууссаны дараа дилер хүрдийг эргүүлнэ.

Бооцооны төрөл
Тодорхойлолт

Шууд – Шууд бооцоо нь рулетын ширээн дээрээс ганц тоог сонгон бооцоо тавьдаг.

Багана – Та боломжтой байгаа баганыг сонгон бооцоо тавина.

Хуваах – Хуваах бооцоо нь хоёр тусдаа тоог сонгон бооцоо тавьдаг.

Арван хоёр – Арван хоёрын хүрдний тоонууд дээр бооцоо тавих.

Стрийт – Стрийт бооцоо нь гурав дараалсан тоон дээр бооцоо тавьдаг ба хэрэв сонгосон гурван тооны аль нь ч хүрд дээр гарч ирэхэд хожсонд тооцдог.

Тэгш / Сондгой – Тэгш / Сондгой бооцоо нь тэгш (2, 4, 6) эсвэл сондгой (1, 3, 6) тоон дээр бооцоо тавьдаг.

Булан – Хэрэв та булан дээр бооцоо тавьбал та дөрвөн тоон дээр нэгэн зэрэг бооцоо тавьж байна гэсэн үг юм.

Улаан / Хар – Уг бооцоо нь гарч ирэх улаан эсвэл хар тоон дээр бооцоо тавихыг хэлнэ. Зөв өнгө гарч ирсэн л бол бооцооны хэмжээ ямар байх нь хамаагүй байдаг.

Шугаман – Шугаман бооцоо нь гурван шугам бүрийн хоёр эгнээг хамрах боломж олгодог.

Их/Бага – Их бооцоонд та 1-18 хооронд дахь тооноос эсвэл 19-36 хооронд дахь тооноос их болон бага гэж бооцоо тавина.

Step 2
шат 2: Дилер Хүрдийг Эргүүлнэ

Бүх бооцоо тавигдсаны дараа дилер хүрдийг эргүүлнэ. Тоглогчид дилерийг сонсож байх ёстой. Учир нь бооцоо дахин тавигдахгүй болсон үед дилер зарладаг. Ингээд та үр дүнг нь хүлээх л үлдлээ.

Step 3
шат 3: Үр Дүнг хүлээж Авч, Ойлгох

Рулет тоглоход таамаглаж болох хэд хэдэн үр дүн байгаа. Ихэнх тохиолдолд та бооцоонд хожно эсвэл хожигдоно. Үр дүн гарахад дилер эсвэл автомат тоглоомын программ хангамж тухай бүрийг зарлана. Зарим тоглоомд ялимгүй өөр үр дүн гардаг. Энэ тухай ярилцъя.

Товчоор хэлбэл бооцоонд хожих, хожигдохоос гадна та тоглоомын тодорхой нэг төрлүүдэд гурав дахь үр дүнг харч болно. Хэрэв таны үлдэгдэл дүн дуусахад эсвэл та тоглоомоос уйдаж завсарлага авахыг хүсэхэд рулет тоглоом дуусдаг.

Рулет Төрлүүд: Эдгээр Нь Ямар Тоглоомууд Вэ?

Америкийн рулет
Wheel American Roulette
Numbers American Roulette
Европын рулет
Wheel European Roulette
Numbers European Roulette
Франц рулет
Wheel French Roulette
Numbers French Roulette

Тоглоомын гурван үндсэн төрөл байдаг ба тус бүр нь таныг тэр даруй татан оруулах хэмжээний сонирхолтой. Гэсэн хэдий ч бид таны мэдэх ёстой зөвхөн нэгийг нь энэ удаа ярилцах болно. Энэ төрөл нь шинээр гарч буй хувилбаруудын үндсэн загвар болдог юм.

  • Эхнийх нь Европын Рулет. Энэ тоглоом нь ганц 0-тэй ба бүх шинээр бүтээгдэж буй хувилбарууд дээр үндэслэн үзэхэд үүнийг сонгодог хувилбар хэмээн үздэг.
  • Америкын рулет нь ялимгүй өөр тоглоом. Учир нь хоёр ширхэг 0-тэй. Энэ нь казиногийн давуу талыг нэмэгдүүлдэг. Гэвч энэ нь мөн шинэ төрлийн бооцоо тавих боломжийг бий болгодог.
  • Сүүлийнх нь Франц Рулет ба оролдоод үзэхэд харамсахгүй гайхалтай төрөл. Ла Партэйж дүрмээр тоглоно. Энэ дүрмийн дагуу хэрэв та Тэгш/Сондгой бооцоо тавьсан тохиолдолд бөмбөг 0 дээр буувал бооцооныхоо талыг нь эргүүлэн авдаг. Эн Шорон дүрэм нь ижил зарчмаар ажилладаг. Харин энэ удаа та мөнгөнийхөө талыг нь бус бүгдийг нь авна. Ла Партэйж дүрэм нь Франц Рулетэд нийтлэг бол Эн Шорон дүрэм нь ховор байдаг.

FAQs

Рулетыг гуйвуулан хожих боломж бий юу?

Үгүй. Учир нь рулетын хүрд нь санамсаргүй тооны үүсгүүр гэх программ хангамж дээр суурилдаг. Үүнийг өөрчлөх, урьдчилан таамаглах боломжгүй. Харин биет казинод өөр байж болно. Ширээний гадаргуун хатуу ширүүн байдал нөлөөлж болно.

Ямар бооцооны төрөл нь хожих магадлал их байдаг вэ?

Хэрэв та хожих магадлалаа хамгийн их байлгахыг зорьж байвал улаан/хар, тэгш/сондгой бооцоог сонгох хэрэгтэй. Эдгээр бооцооны төрлийн хожих магадлал нь 50% байдаг.

Рулет тоглоомд хожих систем үнэхээр ажилладаг уу?

100% ажиллана гэж хэзээ ч байхгүй. Гэсэн хэдий ч та оролдоод үзэж болно. Үндсэндээ рулет нь цэвэр азын тоглоом юм.

Далембертын стратегийн өвөрмөц тал нь юу вэ?

Далембертын стратеги нь эрсдэлийг бууруулах, бооцооноос ашигтай байх нөхцөлийг бий болгоход тусалдаг. Уг стратегийн гол зарчим нь 50/50 магадлалтай бооцоон дээр ажилладаг. Үүнд суурь дүн гэж байх ба хэрэв та суурь дүнгээр бооцоо тавиад хожигдвол дараагийн удаа суурь дүнгээ нэг нэгжээр нэмэх юм. Харин хожсон тохиолдолд бооцоогоо нэгээр хасдаг дүрэмтэй. Жишээ авч үзье. Эхлээд та 1 нэгжээр бооцоо тавиад хожигдсон гэж бодъё. Тэгвэл дараагийн удаа 2 нэгжээр бооцоо тавина. Хэрэв дахиад хожигдвол дараагийн удаа 3 нэгжээр бооцоо тавина. Үүнээс үргэлжлүүлэн үзвэл 3 нэгжээр бооцоо тавиад хожвол дараагийн удаа нэг нэгжээр буулгаж 2 нэгжээр бооцоо тавих юм. Харин 1 нэгж буюу суурь нэгжээр бооцоо тавиад хожсон тохиолдолд тухайн дүнгээсээ бууруулахгүй байх хэрэгтэй.

Дилер бөмбөг/тоглолтын үр дүнд нөлөөлж чадах уу?

Өмнө хэлсэнчлэн цахим рулет маань санамсаргүй тоо үүсгэгч программ дээр ажилладаг учир ингэх боломжгүй юм.